
Хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, техникийн зөвлөх Т.Амгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон аймгийн салбар хорооны гишүүд оролцлоо.
Тус хурлаар жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилт, аймаг дахь жендэрийн төлөв байдлын үнэлгээ, цаашдын үйл ажиллагааны чиглэл зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Дарган Тамгын Газар