Монгол Улсын Засгийн газраас аймгийн Засаг Дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим хурал хийсний дараагаар Өмнөговь аймгийн удирдлагууд сумдын Засаг Дарга нартай цахим хурал зохион байгууллаа.

Хурлын үеэр мал аж ахуй, хүнс, түлш, тээвэр болон бусад салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сумдад үүрэг, чиглэл өгч, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар