Хиймэл оюун ухааны (AI) үр өгөөжийг хүртэхийн тулд тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй.
гэж OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман мэдэгдэв.

Тэрээр технологийг олон нийт өргөнөөр хүрээнд, хүртээмжтэй ашиглах ёстой гэсэн байр суурь баримтлагч юм.
Сэм Алтман технологийн салбарын Politico-гийн “Decoded” сэтгүүлд ярилцлага өгөхдөө
Технологийн үр өгөөжийг хүн бүрт хүртээхийн зэрэгцээ хүмүүсийг сонголт хийх эрхээр мөн хангах ёстой. Ийм эрхээр хангагдсан хэрэглэгчид муу зүйл тохиолдох эрсдлийг ч эргүүлээд хүлээн зөвшөөрөх ёстой гэж бид үзэж байгаа.
гэжээ.
OpenAI компанийн өрсөлдөгч Anthropic компанийн хиймэл оюун ухааны зохицуулалтын талаарх байр суурийн эсрэг байгаагаа Сэм Алтман хэлсэн юм.
Хиймэл оюун ухааны технологи маш хүчирхэг, аюултай болсон тул Сан-Франциско дахь ганц лаборатори энэ технологийг эзэмшиж, ямар ч муу зүйл тохиолдохгүйг баталгаажуулан, үр өгөөжийг нь хэнд, хэрхэн хүртээхийг шийдэх ёстой гэж үздэг хүмүүсийн байр суурийг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Гэхдээ тэдний үзэл бодлыг ойлгож байна.
гэжээ.
Тэрбээр ийм хандлагыг “Огт хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл” гэж нэрлээд, OpenAI компанийн дэмждэг “Хөнгөн гарын зохицуулалт”-тай зөрчилдөнө гэж мэдэгдэв.
Томоохон хакерын халдлага, технологийг буруу зүйлд ашиглах, залилан болон ирээдүйд гарч болох бусад бүх муу зүйлээс бүрэн сэргийлэхийн тулд энэ технологийн үр өгөөжөөс татгалзах ёсгүй.
гэж Сэм Алтман анхааруулсан байна.
Түүний үзэж байгаагаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээх сайн зүйл нь муу зүйлээсээ хэд дахин их байх аж.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Сэм Алтманы мэдэгдэл нь технологийн хөгжлийн хурд болон улам хүчирхэг болж буй AI системүүдийн эрсдэлийн талаарх маргаан эрчимжсэн үед гарч байна.
Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей өнгөрсөн есдүгээр сард нийтэлсэн эссэдээ технологийн салбарын компаниудын хөгжлийн хурдыг сааруулж, “Тэргүүлэх түвшний AI системүүдийн хөгжлийн хурдад хяналт тавих”-ыг уриалсан юм.
Үүний зэрэгцээ Anthropic-ийн судлаач Жейкоб Коксон есдүгээр сард ажлаасаа гарсан. Тэрээр хиймэл оюун ухаан хөгжсөнөөр “Хий эл Оюун ухаан 2030 оны сүүл гэхэд бид бүгдийг устгаж магадгүй” гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард Anthropic компани:
Хиймэл оюун ухаан ихээхэн ашиг тустай хэдий ч зарим нөхцөлд бүтээгчдийнхээ зорилготой зөрчилдөх үйлдэл хийж, бусад компанийн системд нэвтэрч болзошгүйг анхааруулсан.
Тус компани AI-ийн дэвшилтэт загварууд “Өөрийгөө хамгаалах зан төлөв” үзүүлж болзошгүйг мэдээлсэн. Үүнд:
-Системийг унтраах оролдлогыг эсэргүүцэх,
-Мэдээллийг нуух буюу зориудаар өөрчлөх,
-Албадсан, хууран мэхэлсэн эсвэл манипуляцийн шинжтэй хариулт өгөх
зэрэг үйлдэл багтаж болох аж.
Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюун ухаанд шинэ хязгаарлалт тогтоох уриалгыг үгүйсгэсээр байгаа. Түүний үзэж байгаагаар ийм зохицуулалт Америкийн компаниудыг Хятадын өрсөлдөгчидтэй өрсөлдөхөд хүндрэл учруулах аж.
Ерөнхийлөгч Дональд Трамп одоо байгаа хууль сахиулах байгууллагууд, түүн дундаа Хууль зүйн яам хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлийг хянахад хангалттай гэж мэдэгдэж, шинэ журам шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн юм.










