
🔸 “Монголын төмөр зам” ТӨХК говийн бүсийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сурган бэлтгэж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд сумдад зохион байгуулаад байна.
🔸 Өдөрлөгийн үеэр иргэдэд компанийн үйл ажиллагаа, төмөр замын мэргэжлүүдийн онцлог, төсөл, хөтөлбөр, ажлын байрны боломжийн талаар мэдээлэл өгч төмөр замын мэргэжлээр сурч, ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн, сонгон шалгаруулалтад хамруулж байна.

🔸 “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг есдүгээр сарын 25-нд Манлай суманд, есдүгээр сарын 28-нд Даланзадгад хотод үргэлжилнэ.