"Өмнөговь аймгийн Ханбогд сумын орчмоос 70 сая жилийн настай “Duonychus tsogtbaatari” нэртэй, шинжлэх ухаанд урьд өмнө бүртгэгдээгүй, шувуутай төстэй, хоёр сарвуутай шинэ төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан сарвуу олдсон. Энэ мэдээ 2025 оны 3 дугаар сард гарч, дэлхийн дахины анхаарлыг ихэд татсан.
Уг олдворыг илрүүлэхэд оролцсон багийн гишүүн, “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны хэлтсийн Соёлын өвийн мэргэжилтэн О.Батзориг. Тэрээр энэ нутгийн унаган хүү бөгөөд бид түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа.
Үг бол үнэ цэн. . . UG.MN