"Эрхэм ахан дүүсээ, бидний ариун эцэг Франциск таалал төгссөнийг гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэхээс өөр арга алга" хэмээн Кардинал Фаррелл видео мэдэгдэлдээ дурдлаа.
Пап Франциск Ром хотын цагаар Даваа гарагийн өглөөний 7:35 минутад таалал төгссөн байна.
Папын биеийн байдал энэ оны эхээр ноцтой муудаж, уушгины хатгалгаа өвчнөөр хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.
Дэлхийн хүн амын 1.4 тэрбум буюу 17.7 % нь католик шашинтай бөгөөд тэдний хувьд эмгэнэлт өдөр тохиож байна.
Хамгийн олон католик шашинтнуудтай айргийн таван улс :
1. Бразил – 123 сая
2. Мексик – 97 сая
3. Филиппин – 86 сая
4. АНУ – 73 сая
5. Итали – 50 сая