

Мягмар гарагт Хип-хоп хөгжмийн од Тупак Шакурыг 1996 онд Лас Вегаст автомашин дотроос буудан хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэмт бүлэглэлийн толгойлогч асан Дуэйн Дэвист 40 жил буюу бүх насаар нь хорих ял оноолоо.
Хэрэг ингэж шийдэгдсэнээх рэп хөгжмийн алтан үеийн түүхэнд гүн мөр үлдээсэн, олон арван жилийн турш илрээгүй байсан хүн амины хэргийг шүүх ажиллагаа өндөрлөж байна.
Өдгөө 63 настай, “Кеффи Ди” (Keffe D) хочоороо танигдсан Дуэйн Дэвисийг өнгөрсөн наймдугаар сард нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутай гэж үзсэн юм.
Шүүгч Карли Кернигийн өмнө нулимс дуслуулан мэдүүлэг өгөхдөө Тупакийн дүү Секива Шакур дүүгийнхээ тухай дурссан. Тэрээр ээж нь Тупакийг хүний эрхийн төлөө тэмцэгч болгон хүмүүжүүлж, дэлхийг өөрчилж чадах хүн гэж үздэг байсныг онцолжээ.
Тэр ээжид итгэдэг байсан. Тэгээд дэлхий ертөнцөд өөрчлөлт авчрахаар явсан. Тэр үнэхээр үүнийг хийж чадна гэдэгт би итгэдэг.
хэмээн Секива Шакур хэлсэн.
Дуэйн Дэвисийг 2023 онд баривчлах хүртэл Тупакийн амь насыг хөнөөсөн хэрэг Америкийн хамгийн дуулиантай, олон жил шийдэгдээгүй хүн амины хэргүүдийн нэг хэвээр байлаа. Тупак дуу бичлэгийн компанийн захирал Мэрион “Сүж” Найтын жолоодож явсан жийп машины урд зорчигчийн суудалд сууж явахдаа буудуулж амиа алдсан юм.
Дэвисийг гэм буруутайд тооцсон ч 25 настай домогт уран бүтээлчийн амийг яг хэн хөнөөсөн нь эцэслэн тогтоогдоогүй хэвээр байна.
Прокурорууд, 1996 оны есдүгээр сарын 7-нд Лас Вегасын Стрип дүүрэгт байрлах MGM Grand казинод Тупак болон түүний хамт явсан хүмүүс Дэвисийн нагац дүүг зодсоны дараа Дэвис өшөө авахаар шийдэж уг аллагыг зохион байгуулсан гэж үзсэн байна.

Дэвис өөрт нь оноосон ялыг давж заалдахаа мэдэгдээд байгаа.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Эрх баригчид Тупакийн амь насыг хөнөөсөн хэрэгт Дэвис холбоотой гэж олон жилийн турш сэжиглэж байсан ч түүнийг яллагдагчаар татах хангалттай нотлох баримт байгаагүй юм.
Харин Дэвис хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч, өөрийн түүхийг олон нийтэд дэлгэж, дурсамжийн номоо хэвлүүлснээр нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Түүний мөрдөн байцаагчидтай нууцаар уулзаж байхдаа бичүүлсэн ярианы бичлэгүүд зэрэг нь хавтаст хэрэгт авагдаж прокурорууд хэргийг нотлох гол баримт болсон юм.
Казинод болсон зодооны дараа Дэвис нагац дүү болон өөр хоёр хамтрагчтайгаа цагаан өнгийн “Кадиллак” автомашинд суугаад Тупак, Найт нарыг хайхаар гарсан гэжээ. Прокуроруудын шүүх хурлын үеэр иш татсан мэдээллээр, Дэвис энэ тухайгаа өөр хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын үеэр цагдаа нарт хожим ярьсан байна.
Дэвисийн хэлснээр, тэрбээр автомашины арын суудалд сууж явсан хоёр хүнд буу дамжуулж өгчээ. Тэд Тупак, Найтын автомашиныг гүйцэж очоод хажууд нь зэрэгцэн явах үед нэг нь цонхоор бууджээ.
Тупак дөрвөн удаа буудуулж, зургаан хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Найтын толгойг сумны хэлтэрхий шүргэж, хөнгөн гэмтээсэн байна. Тэрээр санаатай бус ч хүний амь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгагдан 28 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Дэвис Тупакийг буудсан гэдэгт буруутгагдаагүй. Харин Невада мужийн хуулиар гэмт хэрэгт хамтран оролцсон хүнийг хүн амины хэрэгт яллах боломжтой тул прокурорууд түүнийг аллагыг зохион байгуулсан хэмээн буруутгажээ. Гэсэн ч Тупак руу буудсан байж болзошгүй хүний нэрийг прокурорууд өнөөг хүртэл зарлаагүй байна.
Тухайн шөнө Дэвистэй хамт “Кадиллак” автомашинд явсан бусад гурван эрэгтэй бүгд нас баржээ.










