
Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Санхүүгийн боловсролын төв” байгуулан, сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг тогтмол хүргэж байгаа нь улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц үр дүнтэй санаачилга юм.

Мөн энэ үеэр төвийн дэргэдэх санхүүгийн боловсрол түгээх жижиг төслийн багийн гишүүд (санхүүгийн элч хүүхдүүд) үйл ажиллагаагаа танилцуулж, үе тэнгийнхэндээ санхүүгийн мэдлэг олгох, орлого, зарлагаа зөв төлөвлөх, хуримтлал үүсгэх зэрэг санхүүгийн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц санхүүгийн зөв дадлыг бага наснаас нь, ялангуяа өсвөр үеэс төлөвшүүлэх нь ирээдүйд хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргах чадвартай иргэн бэлтгэхэд чухал ач холбогдолтойг онцолж, төвийн үйл ажиллагаа болон өсвөр үеийнхний идэвх санаачилгыг сайшаалаа.










