
Ням гарагт Филиппин улсын эрх баригчид Сассексийн гүнгийн ахайтан Меган Марклын эцэг Томас Марклын хуучин гэрээс хүүхдийн садар самуун дүрс бүхий маш их материал олдсоныг баталжээ. Мөн түүний үйлдэлд холбогдох шинж тэмдэг нь «Хамгийн жигшим бэлгийн гэмт хэрэгтэн байж болзошгүй» гэдгийг харуулж байна гэж мэдэгдсэн байна.

Филиппиний цагдаа нар Себу хотын аялал жуулчлалын бүсэд байрлах Томас Марклын хуучин гэрээс олдсон жигшүүртэй дүрс бичлэг, их хэмжээний зургийн цуглуулгад шинжилгээ хийж байгаа талаар The Guardian сонин мэдээлжээ.
Филиппиний Дотоод хэргийн сайд Жонвик Ремулла хэвлэлд мэдээлэхдээ, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг дүрсэлсэн агуулгатай зургуудын шүүх шинжилгээний дүн долоо хоногийн дотор гарна гэдгийг хэлсэн байна.

Бид олдсон бүх материалыг олон талаас нь шинжилж үзэх ёстой. Одоогоор бүх шинж тэмдэг түүнийг хамгийн жигшим бэлгийн гэмт хэрэгтэн байж болзошгүйг харуулж байгаа. Гэхдээ дүгнэлтээ нийтэд зарлахаас өмнө бид бүрэн итгэлтэй болохыг хүсэж байна. Шүүх шинжилгээний хариу долоо хоногийн дотор бэлэн болно.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
гэж Ремулла хэлжээ.
Мөн тэрээр:
Агуулгыг нь тогтоож, нөхцөл байдлын талаар эцэслэн дүгнэхийн тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгнө үү. Үүний дараа бид албан ёсны мэдэгдэл хийх болно.
хэмээн мэдэгдсэн байна.
Ремулла мөн Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа Филиппиний Үндэсний цагдаагийн газар тус улсад байрлах Томас Марклын гэрт үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд тэндээс хүүхдийн садар самуун дүрс бүхий их хэмжээний материал болон зөөврийн компьютер олдсоныг баталжээ.
Томас Марклын хүү Томас Маркл Жуниор эцгийнхээ гэрээс сэтгэл сэрдхийлгэм дүрс, зургуудын цуглуулгыг олж илрүүлээд цагдаад мэдэгдсэн талаар The Sun сонин анх мэдээлсэн юм.
New York Post сонины мэдээлснээр, Меган Маркл эцэгтэйгээ олон жил харилцаагүй байгаа аж.
Томас Маркл өөрийг нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой материал эзэмшсэн гэж буруутгаж байгааг няцаасан байна. Тэрбээр Daily Mail сонинд өгсөн тайлбартаа өөрийнх нь эсрэг гаргасан эдгээр мэдэгдлийг «жигшүүртэй худал зүйлс» хэмээн нэрлэжээ.









