Их Британийн ханхүү, Сассексийн гүн Харригийн хатан Меган Марклын эцэг Томас Маркл хүүхдийн садар самуун агуулгатай зураг, бичлэг эзэмшиж байсан гэх хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.

Баасан гарагт Томас Маркл хүүхдийн садар самуун агуулгатай материал хадгалсан хэргээр АНУ-ын Флорида мужид баривчлагдсан гэж Daily Mail сонин мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, холбооны мөрдөх товчооны мөрдөгчид Флорида мужийн Лейкленд хотод байрлах Maravida Senior Living ахмад настны асрамжийн газраас түүнийг баривчлан, саатуулхаар авч явсан байна.
Анх Page Six сонин Томас Маркл хүүхдийн садар самуун агуулгатай материал эзэмшсэн байж болзошгүй гэх мэдээлэлтэй холбоотойгоор шалгагдаж байгаа тухай аравдугаар сарын 22-нд мэдээлж байсан юм.
Сассексийн гүнгийн хатан Меган Маркл аав Томас Марклтайгаа олон жил хөндий харилцаатай байсан бөгөөд тэр хуримандаа аавыгаа уриагүй нь тухайн үед шуугиан тарж байлаа.