
Монгол Улсын Их Хурлаас Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 120 дугаар тогтоол батлагдсан байдаг.
Тус тогтоолын 1-д
1/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах;
гэж заасан байдаг.
Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 28-нд “Онтрэ Ресурс” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигч нартаа илгээсэн захидлынхаа “Хамтарсан үйлдвэрийн лицензүүдийг шилжүүлэх ажлын явцын шинэчлэл” гэсэн хэсэгт дараах агуулгыг илэрхийлсэн.
“Онтрэ Ресурс” ХК Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамс:
Манай компанийн амжилтад чухал ач холбогдолтой асуудлын нэг нь Хамтарсан үйлдвэрийн эзэмшиж буй уурхайн лицензүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлын явц юм. Бид Хамтарсан үйлдвэрийн түнш болон тус тусын зөвлөхүүдтэйгээ хамтран Монгол Улсын Засгийн газартай энэ асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Зургадугаар сард Хамтарсан үйлдвэрийн түншүүд лицензүүдийн үнэлгээний тооцооллыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу лиценз шилжүүлсний татварыг Монгол Улсын татварын байгууллагад төлсөн.
Одоо талууд Монголын татварын байгууллагатай үргэлжлүүлэн ажиллаж, лиценз шилжүүлсний татвар төлөгдсөнийг баталгаажуулсан гэрчилгээ авахыг зорьж байна. Уг гэрчилгээ нь лицензүүдийг шилжүүлснийг бүртгүүлэх зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх шаардлагатай баримт бичиг юм.
Мөн “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт есдүгээр сард Монгол Улсад ирж, 2011 оны “Оюу Толгой” компанийн Нэмэлт, шинэчилсэн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд тусгагдсан менежментийн төлбөр болон хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах тухай тохиролцоог албажуулсан гэх мэдээллүүд гарсан талаар бид анхааралдаа авч байна.
Мөн “Рио Тинто” компани “Оюу Толгой” ХХК-ийн хоёр хувьцаа эзэмшигч болох “Рио Тинто” болон төрийн өмчит “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д 2027 онд ногдол ашиг олгох асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах амлалтаа дахин нотолсон.
“Рио Тинто” компани өмнө нь буюу зургадугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн газартай хамтран хувьцаа эзэмшигчдэд олгох хуваарилалтыг урагшлуулах, мөн Хамтарсан үйлдвэрийн лицензийн талбайтай холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхээр ажиллахаар тохиролцсоноо олон нийтэд мэдээлсэн.
Лицензүүдийг шилжүүлэх ажиллагаа амжилттай дууссан тохиолдолд бид “Оюу Толгой” ХХК-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Хамтарсан үйлдвэрийн одоогийн эзэмшлээ эдийн засгийн хувьд түүнтэй адил үнэ цэн бүхий, илүү хялбаршуулсан бүтэцтэй хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү хөрвүүлэлт нь Торонтогийн хөрөнгийн биржийн зөвшөөрөл авахын зэрэгцээ холбоотой этгээдийн хооронд хийгдэх хэлцэлд хамаарах Канадын зохицуулалтын шаардлагуудыг хангах нөхцөлтэй байна.
гэсэн юм.

Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаас тодруулаад байсан асуултын агуулга зөв байсан нь илэрч байгаа юм.
УИХ гишүүн О.Батнайрамдал:
Энэ лицензийг шилжүүлэх татвараа төлсөн гэдгээ хөрөнгө оруулагчдаа албан ёсоор зарласан байх юм. Энэ аягүй ноцтой асуудал болчихлоо л доо. Энэ яг юу болчихов. Энийг Сангийн Яамныхан мэдэж байгаа юу? Татварын албаныхаан Онтрэ-ийн 2 лиценз “Оюу Толгой” ХХК руу шилжих процесс явчихсан юм уу? Татварын нэхэмжлэх нь гарчихсан юм уу? Монгол Улсын Татварын албан дээр “Оюу Толгой” ХК хоёр лицензээ шилжүүлж авах гээд нэхэмжлэх хүсээд татвараа бодуулах гээд жилийн өмнө хүсэлт гаргасан байсан юм. Гэтэл татвараа төлсөн гээд “Онтрэ” ХК-ийн вэб сайт дээр гарсан. Хэрвээ энэ үнэн бол стратегийн ач холбогдолтой хоёр лиценз чинь Оюу Толгой руу шилжсэн байна ш дээ. Хэрвээ шилжсэн бол Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг давж шийдвэр гаргасан байна гэсэн үг болно. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 буюу 8.1.7 буюу Улсын Их Хурлын бүрэн эрхэд харъяалагдах асуудал дээр Монголын Татварын Албанаас дур мэдэн татварын нэхэмжлэх гаргаж өгсөн гэсэн үг болно. Үүн дээр албан ёсоор Монголын Татварын Алба (МТА), Сангийн Яамнаас албан ёсоор хариултаа авъяа. Та нар мэдэж байгаа байлгүй дээ. Хэрвээ үүн дээр нэхэмжлэх гаргаж татвар төлөгдсөн бол УИХ-ын бүрэн эрхийг давж шийдвэр гарсан гэсэн үг ш дээ. Ингэж болох юм уу? Энэ ноцтой мэдээллийг дахиад л гадаадын сайтаас нь олж мэдлээ. Мэдэж байгаа хүн амьтан байна уу?
хэмээн асуусан юм.
Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга М.Санжаадорж:
Лиценз шилжүүлэх асуудал бол Аж Үйлдвэр Эрдэс Баялагийн Ашигт малтмал Яам Газрын Тосноос асуух ёстой. Татварын байгууллагаас тодрууллаа. Одоогийн байдлаар шилжилт бол байхгүй.
УИХ гишүүн О.Батнайрамдал:
Би таниас лиценз шилжүүлсэн үү гэж асуугаагүй л дээ. Татварын албанаас татвараа төлсөн баримт, ТУЗ-ийн шийдвэр нь Ашигт Малтмал Газрын Тосны газарт очиж байж лиценз шилждэг юм. Сангийн Яамнаас танай харъяаны Монголын Татварын Албанд Онтрэ компаниас хэдэн төгрөг лиценз шилжүүлсний төлбөр гэж төлсөн бэ? Онтрэгийн захирал нь бид татвараа төлчихлөө гээд тус компанийн сайт дээр гарсан байна ш дээ. Энэ бол нэлээн олон тэрбумын татвар яригдана. Та нар татвараа тооцоолоод Онтрэ-д өгнө үүн дээр үндэслээд Онтрэ татвараа төлнө. Хэрвээ татвар төлөгдсөн бол маш ноцтой асуудал болно шүү дээ.
Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга М.Санжаадорж:
Саяын мэдээлэлтэй холбоотой хүсэлт ирсэн байна. Түүнийг нь боломжгүй гээд татварын байгууллагаас буцаасан байна. Татвар төлөгдөөгүй гэж ойлгож болно. Мөнгө орсон үгүйг сарын эцсийн байдлаар манайхан шалгаж үзэх байх.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
гэсэн хариултыг өгсөн юм.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уг асуудлаар өөрийн нийгмийн сүлжээндээ дээрх асуудлыг үгүйсгэж:
Бас нэг худал гүтгэлэг! (Яг хэнийг хэлж байгаа нь тодорхойгүй. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал уу эсвэл “Онтрэ Ресурс” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамсыг уу гэдэг нь...)
Онтрэ-н лиценз шилжээгүй. “Ашигт малтмал газрын тосны агентлаг”-т ийм хүсэлт ирээгүй. Ирсэн ч шилжүүлэхгүй! Хэлэлцээ хийж Монголын тал өгөөжийн дийлэнхийг авах хүртэл энэ лицензтэй холбооотой ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй! Бүх зүйл ил тод байгаа. Татвартай холбоотой асуудлыг манай салбар хариуцдаггүй! Тодруулах ёстой газраас ньтодруулна биз!
хэмээн бичсэн.
Дээрх мэдэгдлүүдээс иш татаад уншвал Монгол Улсын төрийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын мэдэгдэл нь “Онтрэ Ресурс” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамсыг худалч гэдгийг шууд зарласан хэрэг юм. Монгол Улсын хамгийн хариуцлагатай хүмүүс ийнхүү мэдэгдсэн нь “Онтрэ Ресурс” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамсын хувьцаа эзэмшигчиддээ илгээсэн захидалдаа худал зүйл бичсэн гэдгийг гэрчилсэн.
“Онтрэ Ресурс” ХК Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамс:
Зургадугаар сард Хамтарсан үйлдвэрийн түншүүд лицензүүдийн үнэлгээний тооцооллыг шинэчилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу лиценз шилжүүлсний татварыг Монгол Улсын татварын байгууллагад төлсөн. Одоо талууд Монголын татварын байгууллагатай үргэлжлүүлэн ажиллаж, лиценз шилжүүлсний татвар төлөгдсөнийг баталгаажуулсан гэрчилгээ авахыг зорьж байна. Уг гэрчилгээ нь лицензүүдийг шилжүүлснийг бүртгүүлэх зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх шаардлагатай баримт бичиг юм.
гэсэн нь ийнхүү худлаа болж таарлаа.
Удахгүй Монголын Татварын Албанаас энэ талаар албан ёсоор мэдэгдэл гаргах болов уу!!!
"Онтрэ Ресурс" ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамсын хэл нь загатнаад хэлсэн үү? Хэл нь хальтраад хэлсэн үү эсвэл Хэлье гэж хэлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хувьцаа эзэмшигч нартаа бичих зүйл олдоогүйдээ ийм үг өгүүлбэр хавчуулан гэвэл эргэлзээтэй. Удахгүй захидлынхаа агуулгын талаар өөрөө тодорхой мэдээлэл өгөх биз. Ямартаа ч Монголын бизнесменүүд биш дээ.
Тэгвэл "Торонтогийн Хөрөнгийн Бирж" дээр ETG тэмдэгтээр бүртгэлтэй “Онтрэ Ресурс” ХК-ийн хувьцааны хөдөлгөөнд Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамсын мэдэгдлийн дараа онцын өөрчлөлт ороогүйг графикаас харж болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид болон арилжаачид түүний захидалд нэг их ач холбогдол өгөөгүй юм байна гэсэн үг.

Гэхдээ тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамс яагаад хувьцаа эзэмшигч нартаа худал мэдээлэл тараав? гэдэг асуулт гарч ирнэ. Канад Улсын Торонтогийн Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй компанийг удирддаг энэ хариуцлагтай эрхэм ингэж барин тавин худлаа ярина гэхээсээ манай Засгийн Газрын гишүүн сайд Г.Дамдиннямд итгэхгүй Монголчууд олон байгааг УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас гадна нийгмийн сүлжээн дээр нэр хүндтэй хүмүүсийн бичсэнээс харж болохоор байгаа юм!
Тухайлбал
Судлаач Ганаа гэгдгээрээ нийгмийн сүлжээнд танигдсан улстөр, эдийн засгийн хурц нийтлэлээр алдартай эдийн засагч Д.Ганхуяг:
Хүмүүс Г.Дамдиннямыг ганцхан бензиний асуудлыг самууруулж байгаа гэж бодоод байх шиг. Үгүй ш дээ. Тэр хариуцсан бүх ажлаа сөнөөж, МУ-ыг хорлож байна. Онтрэ өөрийн мэдлийн 2 ширхэг лицензийг Рио Тинтод шилжүүлж татвараа төлчихсөн байна. Энэ бол Онтрэгийн өөрийнх нь сайтад гарсан баттай мэдээ. Энэ ажлыг Г.Дамдинням хариуцдаг. Энийг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэдэг Иймээс Г.Дамдиннямыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.
хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Хэрвээ “Онтрэ Ресурс” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигч нартаа худал мэдээлэл өгч, хувьцааны үнэд нөлөөлөх гэсэн ородлого хийсэн нь батлагдвал Канад Улсын хуулиар дараах хариуцлагыг хүлээх аж.
Үүнд:
Торонтогийн Хөрөнгийн Биржnд бүртгэлтэй уул уурхайн компани бөгөөд захирал нь хувьцааны үнэд мэдэгдэхүйц нөлөөлөх мэдээллийг зориуд худал хэлж, үүний дараа хувьцааны үнэ өсөөд өөрөө эсвэл холбоотой этгээдүүд хувьцаагаа зарсан бол асуудал маш ноцтой түвшинд очно.
Ялангуяа “худал мэдээлэл тараасан” + “хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөэ” + “дотоод мэдээлэл ашиглаж хувьцаагаа зарсан” гэсэн гурван зүйл нотлогдвол regulator-ын анхаарлыг ихээхэн татдаг аж.
Нөхцөлөөсөө хамаараад хэд хэдэн арга хэмжээ давхардаж болдог байна.
-Их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах.
-Худал мэдээллээс олсон ашгийг буцаан гаргуулах.
-Хохирсон хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгуулах.
-Тухайн хүнийг үнэт цаасны зах зээлээс хасах.
-Гүйцэтгэх захирал зэрэг өндөр албан тушаал эрхлэхийг хориглох.
-Компанийн хувьцааны арилжааг Cease Trade Order (CTO)-оор зогсоох.
Ноцтой тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, хорих ял хүртэл ногдуулах боломжтой ажээ. Сонирхолтой нь Канадын Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан 2025–2026 оны статистикаар зах зээлийг зориудаар хөөрөгдсөн хэргээр 15 хэрэгт ажиллагаа эхлүүлж, шийдвэрлэгдсэн байна. Түүнчлэн нийт 3.81 сая канад долларын мөнгөн торгууль оногдуулжээ. Мөн зах зээлд оролцохыг 47 компанид хориглосон бол 78 хувь хүнд ийм шийтгэл оногдуулсан байна.
Канадын Эрүүгийн хуулийн 382-р зүйлд хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлийн үнэ эсвэл арилжааны идэвхийг худал, төөрөгдүүлсэн байдлаар харагдуулах зорилгоор тодорхой арилжаа хийвэл 10 хүртэл жил хорих ялтай эрүүгийн гэмт хэрэг гэж заажээ.
Ингээд эцсийн байдлаар "Онтрэ Ресурс" ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд, Гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигч нартаа худалд мэдээлэл өгөөгүй гэдгээ батлах эсвэл Засгийн Газрын гишүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ямар нэг лиценз шилжүүлээгүй гэдгээ ард түмэнд мэдүүлэх, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн дарга М.Санжаадорж УИХ-ын байнгын хороон дээр хэлсэн үгээ батлах болон Монгол Улсын Татварын Алба "Онтрэ Ресурс" ХК-иас лизцензийн төлбөрт ямар нэг мөнгөн төлбөр орж ирээгүйг мэдэгдэх гэсэн гаргалгаанууд үлдлээ.









