
"Хаан банк 35 жил 350 мянган төгрөгийн урамшуулал олгож байна" гэх хуурамч линкээр иргэнийг залилсан хэрэг энэ сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, иргэн "А" цахим орчинд нийтлэгдсэн "Хаан банк 35 жил 350 мянган төгрөгийн урамшуулал олгож байна" гэх зарын холбоос дээр дарж, улмаар гар утсанд нь ирсэн баталгаажуулах кодыг бусдад дамжуулсны улмаас түүний банкны данснаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 3 сая 820 мянган төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулж, фэйсбүүк, инстаграм, телеграм зэрэг сошиал платформд байршуулсан баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV код болон нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байхыг зөвлөжээ. Мөн банкны нэрийг барьсан урамшуулал, бэлэн мөнгө амласан зар мэдээллийг үнэн эсэхийг албан ёсны сувгаар нягталж, сэжигтэй тохиолдолд ямар нэгэн мэдээлэл оруулахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Д.Өөдөө











