
УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлийн хуралдаанаар Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүн Н.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжээгүй. Гэхдээ чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй гэх томьёоллоор санал хураав.
Санал хураалтад нийт 110 гишүүн оролцож, 109 нь Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэнгүй. Ингэснээр ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, өнөөдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.