БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Ядуурлыг устгах нь хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэл” гэж хэлж байв.

БНХАУ 2021 онд туйлын ядууг бүрэн устгах тэмцэлдээ ялалт байгуулснаа зарласнаас хойш таван жил өнгөрчээ. Тус улсын ядуурлыг бууруулах арга барил дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах хүчин чармайлтад урам зориг өгсөөр байна.
Ши Жиньпиний ядуурлыг бууруулах үйлсэд зориулсан хүчин чармайлт хэдэн арван жилийн түүхтэй. Түүний хөдөө орон нутагт ажиллаж ядууралтай тэмцэж байсан үеэс эхлээд улс даяар өрнүүлсэн аян, олон улсын хамтын ажиллагааг дэмжих оролдлого хүртэл энэ үйлс олон жилийн турш үргэлжилжээ. Дэлхий нийтээрээ өчигдөр буюу бямба гарагт Олон улсын ядуурлыг устгах өдрийг тэмдэглэж буй энэ үед түүний олон жилийн хүчин чармайлт дахин анхаарал татаж байна.
Сул дорой дэгдээхэй шувуу хамгийн түрүүнд нисэж чаддаг шиг, туйлын ядуу хүмүүс ч хамгийн түрүүнд чинээлэг болж чадна.
хэмээн Ши Жиньпин 1988 онд Хятадын Фүжянь мужийн Ниндэ хотын хөгжлийн талаар бичсэн нийтлэлдээ тэмдэглэжээ.
Дараа жилийн зун нь Ниндэ хотын Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ши Жиньпин автомашин болон явганаар аялж, зам харилцаагүй, алслагдсан уулын бүсэд орших Шядан сууринд хүрч очсон байна.
Тэрээр Шядан сууринд хоёр удаа эргэн ирж, зам, цахилгаан, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд тусалжээ. 2019 онд тус суурингийн оршин суугчид ядуурлаас ангижирснаа дуулгасан захидал түүнд илгээхэд Ши Жиньпин баяр хүргэсэн хариу захидал бичсэн байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
БНХАУ-ын дээд удирдагч болсныхоо дараа ч Ши Жиньпин ядуурлыг бууруулах ажилд биечлэн оролцдог арга барилаа үргэлжлүүлжээ. Тэрээр ядуурлыг бууруулах асуудлаар 50 гаруй удаа газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, судалгаа хийсэн бөгөөд тус улсын нэн ядуу хүн ам төвлөрсөн, хоорондоо залгаа 14 бүс нутагт бүгдэд нь очсон байна.
2018 оны хоёрдугаар сард Ши Жиньпин Сычуань мужийн Жаожюэ шяний ядуу амьдралтай И үндэстний өрхүүдэд зочилж, тэдний амьжиргааны нөхцөл байдлыг асууж, тосгоны иргэд болон орон нутгийн албан тушаалтнуудтай ядуурлыг арилгах арга замын талаар ярилцжээ.
Тэрээр энэ үеэрээ
Бүх талаар дундаж чинээлэг нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд нэг ч үндэстэн, нэг ч өрхийг орхигдуулж болохгүй.
хэмээн хэлсэн байна.
2021 оны хоёрдугаар сарын 25-нд Ши Жиньпин Хятад улс туйлын ядууг устгах тэмцэлдээ “Бүрэн ялалт” байгуулсанаа зарласан.
Найман жилийн хугацаанд хөдөө орон нутгийн 100 сая орчим иргэн туйлын ядуугаас ангижирчээ. Ингэснээр БНХАУ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт тусгасан ядуурлыг бууруулах зорилтыг төлөвлөсөн хугацаанаас нь арван жилийн өмнө биелүүлсэн байна.
Ши Жиньпинд даргад баяр хүргэсэн захидалдаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэхүү амжилтыг “Дэлхийн улс орнуудын хамтын нийгэмлэгт итгэл найдвар, урам зориг өгөх үндэслэл” хэмээн тодорхойлжээ.










