Швейцарийн Цюрих хотын прокурорууд энэ долоо хоногт сэтгүүлч Лукас Хэссиг банкны нууц задруулсан хэрэгт буруутган яллагдагчаар татжээ. Түүний нийтлэлүүдийн улмаас Швейцарийн Райффайзен банкны (Raiffeisen Bank Switzerland) өмнөх тэргүүний эсрэг олны анхаарал татсан эрүүгийн шүүх хурал эхэлсэн тухай Хэссиг өөрийн Inside Paradeplatz санхүүгийн мэдээллийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Сэтгүүлч Лукас Хэссиг
Хэргийн талаар
- Швейцарийн Цюрих хотод төвтэй Inside Paradeplatz цахим хэвлэл 2016 онд Райффайзен банкны гүйцэтгэх захирал асан Пиерин Винценц болон түүний бизнесийн хамтрагч Бит Стокер нарын талаар цуврал нийтлэл гаргасан. Тэднийг 2022 оны дөрөвдүгээр сард залилангийн хэрэгт буруутай гэж шүүх үзсэн байна.

Банкир Пиерин Винценц
- Гэвч уг шийдвэрийг одоо дээд шүүх дахин хянан хэлэлцэж байгаа бөгөөд 2027 оны нэгдүгээр сард шийдвэрээ гаргахаар хүлээж байна.
- 2025 оны зургадугаар сард цагдаа нар Inside Paradeplatz цахим хэвлэлийн Цюрих дэх оффис болон үүсгэн байгуулагчийнх нь гэрт нэгжлэг хийж, Швейцарийн банкны тухай хууль зөрчсөн байж болзошгүй хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг хураан авчээ.
- Прокурорууд 2025 оны арванхоёрдугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Стокерын гаргасан гомдлын дараа Цюрихийн Дээд шүүх энэ оны дөрөвдүгээр сард банкны нууцын талаарх хуулийн заалтыг хэрхэн тайлбарлахыг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж үзсэн байна

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
- Швейцарийн Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлд банкны дотоод ажилтнуудаас алдагдсан нууц мэдээллийг задруулахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог бөгөөд уг заалтыг зөрчсөн тохиолдолд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял эсвэл торгууль ногдуулдаг.
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах олон улсын байгууллага болох Хил хязгааргүй сурвалжлагчид (Reporters Without Borders)-ын Швейцар дахь салбар сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр буруутгаж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Тус байгууллагын үзэж байгаагаар, Швейцарийн Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийг сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт татахад ашиглаж болохгүй аж.
Мөн Inside Paradeplatz хэвлэлийн нийтлэлүүд нь олон нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл байсан гэж тус байгууллага мэдэгдсэн байна. Банкны нууцын тухай хууль нь сэтгүүлчдийн мэдээлэл бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаанд саад учруулах нөлөөтэй юм. Мөн хил хязгааргүй сурвалжлагчдын мэдэгдэж буйгаар Швейцарийн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн зохицуулалтад ч шийдвэрлэх шаардлагатай дутагдал байгааг онцолжээ.
Прокурорууд Лукас Хэссиг гэм буруугүйд тооцох зарчим үйлчилж байгааг мэдэгдсэн байна. Түүний хэргийг шүүхээр хэлэлцэх тов гараагүй.









