
Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, ДЭ НЭЙЧЕ КОНСЕРВАНСИ (TNC) олон улсын байгаль хамгааллын байгууллага болон бусад талууд хамтран энэхүү хэлэлцүүлгийг өнөөдөр өрнүүллээ.
✅Манай улс байгаль орчны талаар харьцангуй дэвшилттэй бодлого боловсруулсан улсын тоонд ордог. Гэхдээ байгаль хамгаалах ажлыг хэрхэн яаж санхүүжүүлэх вэ гэдэг нь гол бэрхшээл болж байсан. Энэ хүрээнд олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтийг хэрхэн яаж бий болгох, хэрхэн зөв зарцуулах вэ гэдэгт анхаарал хандуулж талууд саналаа солилцлоо.


