🇲🇳Өнөөдөр намрын сүүл сарын 25-ны билэгт сайн өдөр, Монголын шашин, соёл урлаг, бичиг үсгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн их дүйчэн өдөр тохиож байна.

📜 Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монголын соёл, түүх, бичиг үсгийн үнэт өвийн нэг болох Соёмбо үсэг зохиосны 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо үсгийн судлалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн “Зүүн Хүрээ” Дашчойлин хийдэд зохион байгуулагдаж байна.
✨Үзэсгэлэнд өмнө нь олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий танка зураг, судар зэрэг ховор нандин бүтээл, эд өлгийн нийт 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулжээ.
📖 Эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн, судлаачид Соёмбо үсгийн үүсэл хөгжил, түүхэн уламжлал, утга агуулга, бичиг соёлын өвийн үнэ цэнэ, судалгааны өнөөгийн чиг хандлагын талаар 10 гаруй илтгэл хэлэлцүүлэв.
☸️ Соёмбо үсэг бол Монголын төрт ёс, үндэсний тусгаар тогтнол, оюун санаа, соёлын өвийг илэрхийлсэн үнэт өв юм. Энэхүү арга хэмжээ нь түүх, соёлын ховор нандин бүтээлийг олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.