
📉 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Даваасүрэн тэргүүтэй албаныхан өнөөдөр Азийн санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөрөнгө оруулалтын банк “Guotai Junan International” (Гуотай Жунань Интернэйшнл) корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
📉 Уулзалтад “Guotai Junan International” корпорацийн Тогтвортой орлого, валют, түүхий эдийн газрын захирал (Director of FICC) ноён Хан Жан, Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга (Assistant CEO) ноён Лэй Чян нар оролцов.
📉 Энэ үеэр талууд төмөр замын стратегийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжит хэлбэрүүд, олон улсын санхүүгийн эх үүсвэр татах боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцлээ.

