
АНУ-ын Лос Анжелес хотын шүүх шинжилгээний байгуулагын тайланд дурдсанаар Супермодель Синди Кроуфордын хүү Пресли Гербер 27 насандаа сэргээн засах эмчилгээ хийлгэж байхдаа нас баржээ.
Одоогоор түүний нас барсан шалтгааныг тайланд дурдаагүй байна. Пресли Гербер нь Синди Кроуфорд болон бизнес эрхлэгч Рэнд Гербер нарын ууган хүү юм. Тэрээр ээж шигээ загвар өмсөгч байсан.

Гербер Пресли нь Calvin Klein, Dolce & Gabbana зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд оролцож, загварын тайзнаа гарч байсан. Мөн 2018 онд ээж Синди Кроуфордын хамт Pepsi компанийн Super Bowl LII тэмцээний үеэр цацагдсан сурталчилгаанд тоглосон байна.