Тамгын Газрын баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга Доктор С.Янжинсүрэн:
Монгол хэлийг эзэмших, хөгжүүлэх, хадгалан хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг юм. Энэ үйл хэрэгт төр онцгой манлайлан ажиллах шаардлагатай. Ялангуяа төрийн албан хаагчид хууль тогтоомжийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг субьектын хувьд Үндсэн хууль болон бусад хуульд заасан монгол хэлний хэрэглээг үлгэрлэн мөрдөх, хэлний боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын эх хэлээ эзэмших үйл явцад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой.