Жил бүр тархины цус харвалтаар зургаан сая хүн нас барж, 26 сая хүмүүс харвалтаас тахир дутуу үлдэн хоцорч байна. Харвах асуудал хэзээ ч хэнд ч хэдэн настайд ч тохиолдож болох учир хүн бүрт хамаатай. Тархины харвалт хэдий аюултай ч урьдчилан сэргийлэх боломжтой.