
Монголын Математикийн олимпиадын хороо, Монгол Улсын Их Сургуулийн Математикийн тэнхим хамтран “Тавантолгой” ХК-ийн нэрэмжит Говийн бүсийн математикийн олимпиадыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна. Олимпиадад говийн бүсийн гурван аймгийн 22 сургуулийн 7–12 дугаар ангийн 750 сурагч, 40 багш оролцож, дөрвөн ангилалд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Олимпиад нь Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуульд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 11-р сарын 3-ны өдрийн 11:00 цагт Ёл театрт дүнг танилцуулж, шагнал гардуулна.