
Ууган “Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж, төрийн дээд шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Мөн Өмнөговь аймгийн дээд шагнал болох Батмөнх Даян Сэцэн хааны нэрэмжит шагнал-ыг хүртээж, аймаг орон нутгийн хөгжил, цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөр, бүтээн байгуулалтын үйл хэргийг өндрөөр үнэллээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Энэхүү эрхэм хүндтэй шагналуудыг “Тавантолгой” ХК-ийн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтнууд, ахмад буурлууд, нийт хамт олны олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, хариуцлагатай ажиллагааны үр дүнг үнэлсэн нэр хүндтэй шагнал юм.

Тус компани байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж, Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт болон иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.








