
Боловсролын Яам: Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүннам мужийн Боловсролын газрын төлөөлөгчидтэй уулзлаа.
📚Уулзалтаар Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд хэрэгжүүлсэн ухаалаг самбар, Chromebook төхөөрөмжийн дэмжлэгийг үргэлжлүүлэн бусад сургуульд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
💻Мөн мэдээллийн технологийн дэмжлэг авсан сургуулийн багш нарыг Монгол Улсад зохион байгуулах сургалтад хамруулах, түүнчлэн БНСУ-д хиймэл оюун ухаан, боловсролын технологийн чиглэлээр туршлага судлах боломжийг өргөжүүлэх талаар ярилцлаа.
🤝Талууд өмнө нь мэдээллийн технологийн чиглэлээр туршлага судлах сургалтыг удирдлагын түвшинд амжилттай хэрэгжүүлж, хоёр жилийн хугацаанд 7–8 албан хаагчийг богино хугацааны сургалтад хамруулсан туршлагатайг онцлов.

✒️Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлж, туршлага судлах сургалтын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхээр талууд санал нэгдлээ.