“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлангийн хурлаа хийж байна. Жилийн эцэс болон хагас жилээр хэлтсүүдийн ажлыг дүгнэдэг. Энэ удаагийн хурлаар хэлтэс, нэгж, албадын хагас жилийн гүйцэтгэлийн ажлыг дүгнэж, цаашид хийх ажлын зорилт, төлөвлөгөө, анхаарах зүйлс, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв

