БОУАӨЯ-аас Туулын хурдны замын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй гэсэн шалтгаанаар төслийг түр зогсоох шийдвэр гаргасан. Тус төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллага гүйцэтгэж, БОУАӨЯ-ны холбогдох албан тушаалтнуудаар батлууллаа. Улмаар тус яамнаас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө.