


“УХААЛАГ ТӨМӨР ЗАМ БА ИНЖЕНЕРЧЛЭЛ–2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“Ухаалаг төмөр зам ба инженерчлэл–2026” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
🔸 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраас өнөөдөр Төмөр замын тээврийн салбарт шинжлэх ухаан, судалгаанд суурилсан дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, тээвэрлэлтийн үр ашиг, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Ухаалаг төмөр зам ба инженерчлэл–2026” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
🔸 Тус хуралд салбарын эрдэмтэн, судлаач, инженер, техникийн ажилтнууд оролцож, ухаалаг төмөр зам, суурь бүтцийн инженерчлэл, хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн үндсэн гурван чиглэлээр судалгааны бүтээл, технологийн шийдлүүдийг хэлэлцүүлэв.
🔸 Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлөн Суурь бүтцийн газрын Замын аж ахуйн хэлтсийн дарга Э.Бадамрагчаа “Төмөр бетон дэрэн доорх уян дэвсгэрийг Монгол орны хүнд даацын төмөр замд нэвтрүүлэх техник, технологийн шийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
🔸 Мөн Дохиолол холбооны ангийн систем админ инженер С.Болорчулуун, холбооны инженер Ж.Бадам нар “Төмөр замын дэд бүтцийн мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдал, алсын хяналтын системийн шийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү хурал нь салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаан, инженерийн дэвшилтэт шийдлээр шийдвэрлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төмөр замын салбарын технологийн шинэчлэл, тоон шилжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


