Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээг хүргэж байна. 38 гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаандаа ирсэнгүй.
-Эмнэлэгийн чөлөөтэй 10 гишүүн
-Орон нутагт томилолттой 6 гишүүн
-Чөлөөтэй 10 гишүүн
-Гадаадад томилолттой нэг гишүүн байна.
Харин УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, Б.Бейсен, Ж.Ганбаатар, Л.Гантөмөр, Б.Дэлгэрсайхан, Л.Энхнасан, Ж.Энхбаяр, С.Одонтуяа, З.Мэндсайхан, Ц.Мөнхтуяа, П.Мөнхтулга нарын 11 гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй буюу, тасалсан байна.
Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, нэгдүгээр сарын 16-нд завсарлах юм.