Монгол Улсын Их Хурлын 13 дахь дарга Дашзэвэгийн Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөнийг чулганд оролцсон нийт гишүүдийн 89.9 хувиар дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Амарбаясгалан 1 жил 4 сарын дараа УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдлөө.

УИХ-ын шинэ дарга томилогдтол УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.