УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 08-ны ирцийн мэдээлэл хүргэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд нэг цагийн дараах буюу 11 цагийн ирцийн мэдээллээс харвал УИХ-ын 126 гишүүнээс 99 нь хуралдаандаа сууж байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй эзгүй гишүүдээс Ж.Алдаржавхлан нарын 15 гишүүн тодорхойгүй шалтгаанаар УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ.
Харин А.Ариунзаяа нарын 3 гишүүн гадаад томилолттой, З.Мэндсайхан нарын 5 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, Э.Бат-Амгалан нарын 4 гишүүн чөлөөтэй гэжээ.