УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ээлжит хуралдаанд 126 УИХ-ын гишүүнээс 66 гишүүн буюу 52.4 хувийн ирцтэйгээр оролцож байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаа суухгүй, ирэхгүй байгаа гишүүдэд сануулга өглөө.
Тэрээр "Тамгын газар хуралдаантай өдөр цагтаа ирээгүй УИХ-ын гишүүдийг тэр даруйд нь хэвлэлд мэдээлж байх үүргийг өгч байна. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод долоо хоногийн хоёрхон өдөр чуулгантай байхад цагтаа ирж чадахгүй байгаа гишүүдийн асуудлаар тойргийн иргэдэд байнга мэдээлэл өгч байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна" гэсэн юм.