УИХ-ын дарга С.Бямбацогт: Сайхан мэдээ дуулгая. 1964 оноос хойш Эгийн голын усан цахилгаан станц баригдахаар судалгаа хийгдэж, яригдаж эхэлсэн. Гэвч Оросын тал нэлээн эсэргүүцдэг. Байгаль нуурт сөрөг нөлөөлнө гэж үздэг. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байх үедээ Орос, Монголын шинжлэх ухааны академийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, Эгийн голын усан цахилгаан станц баригдвал байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэх үү, үзүүлэхгүй юу гэдэг судалгаа хийгдсэн. Судалгааны дүн Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл Эгийн голын цахилгаан станц баригдахад Оросын талаас ямар нэгэн саад тотгор болохгүй, энэ ажил эхлэх суурь нөхцөл бүрдсэн байна. Ийм сайхан мэдээг дуулгая. Энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн БОУАӨ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа танд нийт гишүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн: