🇲🇳Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн заасны дагуу Засгийн газар, төрийн бусад байгууллагаас хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг УИХ-ын мэдээллийн нэгдсэн санд байршуулж, хууль санаачлагчид болон ард иргэдэд нээлттэй ил тод болгох ажил хийгдэж байна.
✅Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ нь иргэн, аж ахуй нэгжид хүндрэл үүсгэж, давхардал, хийдэл, зөрчилж болж буй хуулийн зохицуулалтыг илрүүлэхэд чиглэдэг.
✅Иймээс дээрх мэдээллийг санг ирэх 9 дүгээр сард нийтэд ашиглахаар нээлттэй байршуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах бодлогын хүрээнд онцгой анхаарч ажиллана.
#НээлттэйПарламент #ХуулийнХэрэгжилт #Таны оролцоо-Таны хяналт