
Өнөөдөр МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмирит профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор, академич С.Нарангэрэл багшид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.

Монголын хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийн нэг, олон үеийн хуульч, эрдэмтэн, судлаачдыг бэлтгэсэн эрхэм багшдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.



