
Тамхины хяналтын хуулийн өөрчлөлт яригдаад бараг 2 жил боллоо. Нэг л урагшаа явдаггүй, УИХ дээр дэмжлэг авдаггүй, ажлын хэсэг нь хуралддаггүй гацаатай байх юм. Жилд 200 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн электрон тамхины бизнесийнхэн хүчтэй байгаа нь харагдаж байна. Нэг гишүүний кармаанд 100 сая бол бага мөнгө шүү дээ.
Тамхийг ер нь эмэгтэй гишүүн л барьж авдаг. Тэгээд яг сүрэг чонон дунд байгаа ганц хонь шиг л ноцуулдаг. Би үүнийг сайн мэднээ. Гэхдээ надад хамт дэмждэг 12 эмэгтэй гишүүд байлаа тэр үед. Одоо харин хорин хэдүүлээ мөртлөө яагаад санаачлагч гишүүнээ дэмжихгүй байна даа Эмэгтэй гишүүдээ. Бид чинь хүүхдийн төлөө хууль санаачлана гэж парламентад сууж байгаа биз дээ.
Угаасаа эрчүүд дэмждэггүй тул тэдэнтэй яриад ч хэрэггүй.
Харин дэмжиж байгаа эрэгтэй гишүүд бол ардын баатар шүү.