
📌Иргэн өөрийн өмчилсөн орон сууцыг худалдсан тохиолдолд борлуулалтын үнийн дүнгээс 2 хувийн татвар төлж байсан. Энэ нь амьдрах нөхцлөө сайжруулах зорилгоор байраа сольж буй иргэдэд санхүүгийн нэмэлт дарамт болж ирсэн.
Тиймээс Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэн өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдсан тохиолдолд 2 хувийн татвараас бүрэн чөлөөлөгдөх боломж бүрдэж буй талаар Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээллээ.