Үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол Үндсэн хуулиар дархлагдсан үнэт зүйл. Энэ бол халдашгүй, хамгаалагдсан хүний суурь эрх. Үүнийг ямар нэгэн гоё томьёогоор чимсэн байдлаар далдуур хяхна гэдэг ойлголт байж болохгүй.
Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар тогтоол буюу худал мэдээлэл тараах, түгээх тухай асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахдаа дээрх максимыг сайтар тооцож боловсруулах ёстой.
Харин хуулийн ийм зохицуулалт огт байхгүй хуулийн тогтолцоотой байх тухай асуудал бас огтоос байж болохгүй.