
Өмнөговь аймгийн харьяа Улаанбаатар хот дахь 470 гаруй оюутан хүлээж авах хүчин чадал бүхий Оюутны хотхон өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хотхон нь сүүлийн үеийн тохижилт бүхий номын сан, спорт заал, давхар бүртээ нийтийн гал тогоо гээд амьдрах, суралцах, хөгжихөд бүхий л боломжоор хангагдсан тохилог таатай, орчин үеийн загвар дизайны шийдлийг шингээсэн цогц байгууламж юм.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Энхбат, АЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Б.Дэжид, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж болон Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчид, оюутнууд тэдний эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Өмнөговь аймгийн хувьд ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ хөтөлбөрийн хүрээнд Гадаадын Их, Дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан АНУ, Австрали, БНСУ-ын сургуулиудад суралцах боломжоор хангасан төдийгүй “Залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2 жил тутамд урлаг спортын их наадмыг зохион явуулж сүүлийн 3 жилийн туршид 500 гаруй оюутанд тэтгэлэг олгон “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа” хөтөлбөрийн хүрээнд оюутны дэмжлэгийг 150 гаруй оюутан залуустаа олгож сурч хөгжих боломжоор хангасаар ирлээ.














