Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд бид НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартад нийцсэн “ЧИП” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-тай хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг хэрэгжүүлж байна” гэлээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Мөн тэрбээр үргэлжлүүлэн цаашид байгаль орчны хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиерден Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагаас хэрэгжүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар товч танилцууллаа. Тэрбээр байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС











