Цас орж, салхилсан тул Улаанбаатар хотын ихэнх хэсэгт агаар цэвэр гэж заажээ.
11.00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, 100 айл, Мишээл экспо, Монгол газар, Шархад, Ургах наран, Налайх, Хайлааст, зэрэг агаарын чанарын индекс шалгадаг 21 байршилд агаар “цэвэр”, “хэвийн" байна.
Харин Баянхошуу, Дамбадаржаагийн хэсэгт агаарын чанар хэмжигч нь ажилласангүй.