
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан байдаг.
Тэгвэл /2026.07.07/ МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан шийдвэрийг зөвлөлийн гишүүдийн 55 хувийн саналаар хэвээр үлдээжээ.
Д.Өөдөө