
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмаар энгэрээ мялаах эрхмүүдийн нэрс тодорч эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын албаны “Аврагч” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх, Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэрбээр 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бөгөөд тухайн жилийнхээ Улсын баяр наадамд дархан аварга Ж.Мөнхбатаар тав даван шөвгөрч “Улсын начин” цолны болзол хангаж байв. Улмаар 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадамд ес даван үзүүрлэж “Улсын арслан” цол хүртсэн бол 2013 онд 35 настайдаа төрийнхөө наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын 21 дэх аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн түүхтэй билээ.











