
Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудад зориулсан “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг 2026 оны 11 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар хууль тогтоох онол, практик, хуулийн төсөл боловсруулах арга зүй, хууль зүйн техникийн асуудлыг хамарсан нийт 15 сэдвийг авч үзэж байна.
Өнөөдрийн сургалтыг “Хуулийн төсөл боловсруулагч байхын учир” сэдэвт лекцээрээ эхлүүллээ.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, эдийн засаг, төсвийн дүн шинжилгээний хэлтсийн дарга Ц.Болормаатай хамтран “Хууль бүтээх ажиллагаа ба парламентын хуралдааны дэг” сэдвээр хичээл зааж, оролцогчидтой санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн сургалтын эхний өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Хууль гэж юу вэ?”, “Хуульд тавих агуулгын шаардлага” сэдвээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Эрдэнэбат “Дизайн сэтгэлгээ ба хүн төвт хууль” сэдвээр тус тус хичээл зааж, олон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Энэхүү сургалт нь Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг зөвлөх, туслахуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна. Улмаар судалгаа, нотолгоонд суурилсан, Үндсэн хууль, хүний эрхийн стандартад нийцсэн, үр нөлөөтэй хуулийн төсөл боловсруулах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.