Уоррен Баффетийн хөрөнгө оруулалтын үзэл баримтлалд гүнзгий нөлөөлсөн, түүний багш Бенжамин Грэмийн нэгэн чухал сургамж нь ухаалаг, өндөр мэдлэгтэй хөрөнгө оруулагчид хүртэл сэтгэл хөдлөлдөө автан буруу шийдвэр гаргаж болдгийг тайлбарладаг.

Гол санаанууд
-Зах зээлийн хэт хөөрөл нь хөрөнгө оруулагчдыг сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахад хүргэж, бодитой дүн шинжилгээг орхигдуулдаг.
-Уоррен Баффет бусад хүмүүс шунахайрах үед болгоомжтой байхыг зөвлөдөг бөгөөд моод болж буй хөрөнгө оруулалтад эргэлзэж, нягтлан шалгах хэрэгтэй гэж үздэг.
-Урьдчилан тогтоосон хөрөнгө оруулалтын шалгууртай байх нь хөөрөл, сэтгэл хөдлөлөөс үүдсэн алдаанаас сэргийлнэ.
-Бенжамин Грэмийн хөрөнгө оруулалтын зарчмууд тэвчээр, сахилга бат яагаад чухал болохыг харуулдаг.
Тэрээр бид амьдралын бусад үед анхааралтай, ухаалаг хандаж чаддаг байсан ч хөрөнгө оруулалтын шийдвэрт сэтгэл хөдлөл нөлөөлж, бодит байдлыг гажуудуулж болзошгүйг анхааруулжээ. Грэм хөрөнгө оруулалтын хэт их хөөрлийг болзошгүй аюул гэж үзсэн бөгөөд Уоррен Баффет ч энэ байр суурийг дэмждэг байв.
Хөрөнгө оруулалт хийхдээ сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж, алдаанаас зайлсхийж болохыг үргэлжлүүлэн уншина уу.
Бенжамин Грэм «Ухаалаг хөрөнгө оруулагч» (The Intelligent Investor Монголд орчуулагдсан) номдоо Уолл Стритийн хөрөнгө оруулалтын орчин бусад салбарт амжилтад хүргэж болох урам зориг, хөөрлийг харин ч сул тал болгон хувиргадаг гэж бичжээ.
Түүний үзэж буйгаар зах зээлийн хөөрөл нь хөрөнгө оруулалтыг бодит байдлаас нь илүү сонирхол татам харагдуулдаг «Хиймэл сэргээш» мэт нөлөө үзүүлдэг аж. Хэт өндөр үнэлгээтэй хөрөнгийг бусад хөрөнгө оруулагчид худалдан авч байгаа нь үнэ нь зөв мэт сэтгэгдэл төрүүлж, ашиг олох боломжийг алдах вий гэсэн айдас буюу FOMO-г өдөөдөг.
Хүмүүс бусад хөрөнгө оруулагчид моод болж буй хөрөнгө оруулалтаас ашиг олж байгааг харах үед бодитой дүн шинжилгээгээ хойш тавьж, айдас, шунал, тэр ч байтугай хэт хөөрөлдөө автах нь элбэг. Энэхүү сэтгэлзүйн эмзэг байдал бараг бүх хүнд нөлөөлдөг.
Зах зээл өсөх үед хөөрөл өөрөө өөрийгөө улам дэвэргэх мөчлөг үүсгэнэ. Үнэ өсөхийг хөрөнгө оруулалтын санаа зөв байгаагийн баталгаа мэтээр хүлээн авч, улам олон хүн зах зээлд нэгдэнэ. Ингэснээр үнэ дахин өсөж, хүмүүсийн хөөрөл улам нэмэгдэнэ. Олонхыг даган дуурайх зан төлөв давамгайлах энэ үйл явц эцэстээ зайлшгүй шахам уналтаар төгсдөг.
Зан төлөвийн санхүүгийн судалгаагаар ийм үед хөрөнгө оруулагчид алдагдал багатайгаар хөрөнгөө зарж амжих чадвараа хэт өндрөөр үнэлж, эрсдэлээ дутуу тооцдог болохыг харуулжээ.
Грэмийн тэмдэглэснээр, Исаак Ньютон шиг суут ухаантан ч зах зээлийн үндэслэлгүй хөөрөлд автаж болно. Ньютон Өмнөд тэнгисийн компанийн хувьцааны хөөсрөлтийн үеэр асар их хөрөнгө алдсан юм.
Урьдчилан тогтоосон хөрөнгө оруулалтын дүрмээ чанд мөрдөж, олонхын эсрэг байр суурийг ч нухацтай авч үзэх нь зах зээлийн хөөрөлд автаж алдаа гаргахаас сэргийлнэ.
Грэмийн сургаалийн гол санаа нь зах зээлийн хөөрөл хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн чухал зүйл болох хувьцааны бодит үнэ цэнээс холдуулдагт оршино. Энэ бол Грэм болон Баффетийн аль алиных нь хувьд хөрөнгө оруулалтын гол шалгуур юм.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Хөрөнгийн зах зээл өсөх үед яриа хэлэлцээ компанийн санхүүгийн бодит үзүүлэлтээс холдож эхэлдэг.
Тухайлбал, хувьцааны үнэ ашгийн харьцаа буюу P/E үзүүлэлт 15-аас 50 болон түүнээс дээш хэмжээнд хүрч өсөж болно. Хөрөнгө оруулагчид ийм өндөр үнэлгээгээ компанийн ашиг асар хурдацтай өснө, эсвэл бизнесийн загвар нь салбараа бүхэлд нь өөрчилнө гэх мэт тайлбараар зөвтгөдөг.
Хувьцааны үнэлгээг үндэслэлтэй эсэхийг асуухад хэт хөөрсөн хөрөнгө оруулагчид «Энэ удаа бүх зүйл өөр» эсвэл «Уламжлалт үзүүлэлтүүд одоо тохирохгүй» гэх мэтээр хариулах нь бий.
Ингэснээр хөрөнгө оруулагчид бодит тоо баримтад тулгуурлан шинжлэхээ больж, бусдын дагаж буй чиг хандлагыг дагадаг. Харин зах зээл компанийн бодит санхүүгийн үзүүлэлтэд эргэн анхаарч эхлэхэд ийм шийдвэрүүд ноцтой алдагдалд хүргэж болзошгүй.
Хөрөнгө оруулалт ба таамаглалын хоорондох зааг хэзээ ч тодорхой, шулуун байгаагүй. Харин зах зээлд оролцогчдын ихэнх нь амархан ашиг олсон үед энэ зааг улам бүр бүдгэрдэг. Хүчин чармайлт гаргалгүйгээр их хэмжээний мөнгө олох нь хүний эрүүл саруул ухааныг юу ч үгүй намжаадаг.
Энэ нь ашиг олох нь хэтэрхий амархан мэт санагдах үед хөрөнгө оруулагч эрсдэлийг бодитоор үнэлэх чадвараа алдаж болдгийг илэрхийлжээ.
Зах зээл эрчимтэй өсөж буй үед хөрөнгө оруулагчид дараах хамгаалалтын аргуудыг ашиглаж болно.
1. Урьдчилан тогтоосон хязгаар, дүрэмтэй байх
Худалдан авах болон худалдах тодорхой, бодитой шалгуурыг урьдчилан тогтоож, зах зээлийн нөхцөл байдал эсвэл хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөл өөрчлөгдсөн ч түүнийгээ мөрдөх хэрэгтэй.
Яагаад тухайн хөрөнгийг худалдаж авсан бэ?
Ямар мэдээлэлд үндэслэсэн бэ?
Ямар нөхцөлд зарахаар төлөвлөсөн бэ?
Эдгээр асуултын хариултыг тэмдэглэснээр хөрөнгө оруулагч өөрийн шийдвэр бодит дүн шинжилгээнд тулгуурласан уу, эсвэл айдас, шунал, бусдыг дагасан сэтгэл хөдлөлөөс үүдсэн үү гэдгийг эргэн харах боломжтой.
3. Эргэлзээтэй хандаж, олонхын эсрэг бодож сурах
Моод болж буй хөрөнгө оруулалт болгон муу гэсэн үг биш. Гэхдээ тодорхой нэг хувьцаа, криптовалют эсвэл бусад хөрөнгө оруулалтын талаар найз нөхдийн уулзалт, олон нийтийн сүлжээгээр хаа сайгүй ярьж эхэлбэл илүү болгоомжтой хандах хэрэгтэй.
Баффетийн олонтаа давтан хэлдэг зарчим бол:
Бусад хүмүүс шунахайрах үед айж болгоомжил. Харин бусад хүмүүс айж байх үед шунахайрах хэрэгтэй.
Энэ нь бусдын сэтгэл хөдлөлийг сохроор дагахын оронд зах зээлийн бодит нөхцөл байдал, хөрөнгийн үнэ цэнийг бие даан үнэлэхийг уриалсан санаа юм.
Грэм «Зах зээл бол жинлүүр биш» гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ нь тухайн хөрөнгийн бодит үнэ цэнийг үргэлж яг таг илэрхийлдэггүй.
Харин зах зээлийг «Санал хураах машин» гэж үзэж болно. Учир нь үнэ нь тухайн үеийн хүмүүсийн үзэл бодол, хүлээлт, айдас, шунал болон бодит дүн шинжилгээний нийлбэрээр бүрэлддэг.
Интернэтийн компаниудын хувьцааны хөөсрөлт болон АНУ-ын орон сууцны зах зээлийн хөөсрөлт хагарах хүртэл олон хүн аюулыг олж хараагүй. Харин хөөс хагарсны дараа эрсдэл ил болсон юм.
Баффет болон Грэмийн хувьд амжилттай хөрөнгө оруулалтын үндэс нь бусдаас илүү ухаантай байхдаа бус, харин хөрөнгө оруулагчдын багцад сүйрэл авчирч мэдэх хэт хөөрөлд автахгүй байж чаддагт оршино.









