УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсгээс Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь мэдээлэл сонсох, цуглуулах юм.