
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний 2.8 км ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэхүү шугам нь 1000-ын диаметртэй төмөр бетон бөгөөд угсралтын ажлыг Геодези усны барилга байгууламжийн газар гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тус шугам ашиглалтад орсноор ХУД, Чингисийн өргөн чөлөө борооны ус зайлуулах төв магистрал шугамтай болно. Шугам хоолойн ажлыг гүйцэтгэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүй байх зорилгоор баяр наадмын өдрүүдэд ажиллаж, нэгдүгээр эгнээнд угсралтын ажлыг хийж байна. Бид есдүгээр сарын нэгнээс хойш газар шорооны ажил хийхгүй байхаар төлөвлөж буй” гэлээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэхүү шугам хоолойн угсралтын ажилд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 13 машин механизмтай, хоёр ээлжээр ажиллаж байна. Ингэхдээ өдрийн цагаар шугамаа тавьж, шөнийн цагаар орц, гарцаа сэтлэж байгаа юм. Шугам хоолойн ажлыг наймдугаар сарын 10-нд бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС











