Венесуэлийн огцорсон Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарт эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд улс төрийн өрсөлдөгчдөө тамлан зовоосон гэх үндэслэлээр яллах нэмэлт зүйл анги тулгалаа.

АНУ-ын Манхэттен дэх холбооны шүүхэд гаргасан прокуроруудын яллах дүгнэлтэд Мадуро, түүний эхнэр Флорес нарт тулгасан хар тамхины хэрэг дээр “Тамлан зовоох гэмт хэрэг үйлдэхээр хуйвалдсан” гэсэн зүйл анги нэмсэн байна.
Түүнээс гадна уг хэргийг хариуцан ажиллаж байгаа АНУ-ын Дүүргийн шүүхийн шүүгч Алвин Хеллерстайн Флоресийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлын өмнө батлан даалтаар сулуулах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэв тэд буруутай нь тогтоогдвол доод тал нь 50 жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
АНУ-ын цэргийн хүч Венесуэлийн Каракас дахь гэрээс нь 69 настай Флорес болон 63 настай Мадуро нарыг нэгдүгээр сарын 3-нд баривчилж, хар тамхитай холбоотой хэрэгт шүүхээр АНУ-ын Нью-Йорк хот руу авчирсан юм. Тэднийг баривчлагдсанаас хойш Венесуэлийн Засгийн газрыг Мадурогийн Дэд ерөнхийлөгч асан Делси Родригес удирдаж байна.

Социалист үзэл баримтлалтай Мадурогийн 13 жилийн засаглалын үед АНУ болон газрын тосны асар их нөөцтэй Венесуэлийн харилцаа ихээхэн хурцадмал байсан юм.
Хүний эрхийн байгууллагууд "Венесуэлийн эрх баригчдыг хоригдлуудыг тамлан зовоож байна" хэмээн олон жилийн турш буруутгасаар ирсэн. Пүрэв гарагт прокуроруудын гаргасан шинэ яллах дүгнэлт нь Мадурод өрсөлдөгчдөө тамлан зовоож байсан гэх үйлдэлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг шууд тулгасан тохиолдол болж байна.
Прокуроруудын мэдээлснээр, 2013 онд Мадуро төрийн эргэлт хийхээр төлөвлөж байна гэж сэжиглэсэн Венесуэлийн нэгэн цэргийн офицерыг баривчлах тушаал өгчээ. Үүний дараа Венесуэлийн цэргийн сөрөх тагнуулын газрын ажилтнууд уг офицерыг байцаахдаа 20 гаруй удаа тогонд цохиулж, гар болон хөлөөр нь дүүжлэн хэдэн минутын турш өлгөн тамлаж байсан гэж прокурорууд мэдэгдсэн байна.
Мөн 2022 онд Венесуэлд нэвтрэх үедээ баривчлагдсан Америкийн иргэнийг Мадурог хөнөөхөөр хуйвалдсан гэж буруутгажээ. Улмаар уг хүнийг цэргийн сөрөх тагнуулын ажилтнууд зодож, гар, хөл болон бэлэг эрхтнийг нь цахилгаан гүйдлээр цохиулж тамлан зовоосон гэж яллах дүгнэлтэд дурдсан байна.
АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш нийгмийн сүлжэээ дахь нийтлэлдээ:

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэднийг баривчилж, саатуулснаас хойш АНУ-ын Хууль Зүйн Яам Венесуэлийн ард түмэн болон АНУ-ын иргэдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэргийн цар хүрээг тогтоохоор ажиллаж байна.
гэжээ.
Пүрэв гарагт болсон Флоресийг хорихоос суллах хүсэлтийг хэлэлцсэн шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Марк Доннелли шинэ ял тулгасан асуудлыг Флорестой ярилцаж, хэргийг нь хянах хангалттай хугацаа түүнд олдоогүй гэж мэдэгдсэн байна.
Флоресээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэхийг энэ удаагийн шүүх хурлаар асуугаагүй аж.
Мадуро болон Флорес нар өмнө нь өөрсдөд нь тулгасан хар тамхины хэрэгт гэм буруугүй хэмээн мэдүүлсэн бөгөөд баривчлагдсан цагаасаа хойш Нью-Йорк хотын Бруклин дэх Metropolitan Detention Center-т хоригдож байгаа юм.
Тэдний шүүх хурал 2027 оны 6 дугаар сарын 1-нд эхлэхээр товлогджээ.
Флоресийн өмгөөлөгчид түүнийг зүрхний мэс ажилбар хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд илүү тохилог орчинд эмчилгээний дараах сэргээн засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж үзжээ.
Мөн түүнийг Нью-Йорк хотын ойр байрлах хувийн орон сууцанд шилжүүлж, 24 цагийн турш хувийн хамгаалалтад байлгах хүсэлт гаргасан байна. Мөн Флоресийг олон нийтэд аюул учруулах хүн биш гэж мэдэгджээ.
Гэвч шүүгч Хеллерстайн батлан даалтаар суллах хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод Флоресийг харьцангуй эрүүл харагдаж байна гэж хэлсэн байна.
Шүүх хуралдааны үеэр Флорес хар өнгийн шоронгийн футболк өмсөж, испани хэлээр явагдсан шүүхийн ажиллагааг нэгэн зэрэг орчуулан сонсохын тулд чихэвч зүүсэн байжээ.
Хеллерстайн:
Юу гэж хэлэх нь хамаагүй, өнөөдөр түүний төрх байдал намайг анх буюу нэгдүгээр сарын 5-нд ял сонсгох үеэр уулзаж байснаас дордоогүй, харин ч арай дээрдсэн мэт харагдаж байна.
гэжээ.
АНУ-ын прокурорууд Флоресийг суллахыг эсэргүүцжээ. Прокуроруудын үзэж буйгаар, Флорес хорих төвд хангалттай эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд суллагдсан тохиолдолд оргон зайлах "Маш өндөр" эрсдэлтэй, мөн гэрчүүдийг айлган сүрдүүлэх зэрэг олон нийтэд аюул учруулж болзошгүй аж.
Хеллерстайны батлан даалтаар суллах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Флоресийн шүүх хурал болон цаашид хүлээж болзошгүй ялд өөрчлөлт оруулахгүй юм.
Флорес нь өмнө нь Венесуэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан бөгөөд Үндэсний ассамблейг (парламент) удирдаж байжээ. Удалгүй Венесуэлийн тэргүүн хатагтай болсон.
АНУ-ын прокуроруудын мэдэгдэж буйгаар Флорес хар тамхины томоохон наймаачнаас хэдэн зуун мянган ам.долларын авлига авсан байна.









