
Японы Үндэсний цагдаагийн газраас гаргасан статистикийн шинэ мэдээлэл тус улсын хүн амын хөгшрөлт, нийгмээс тусгаарлагдах үзэгдэл ямар хүнд үр дагаварт хүрч байгааг илчилжээ.
Жил бүр хэдэн арван мянган хүн гэртээ нас барсан ч хэн ч анзаардаггүй байна.
Цагдаагийн мөрдөн шалгах байгууллагын 2025 оны албан ёсны мэдээллээр, нийт 204'000 гаруй гэртээ нас барсан тохиолдлыг шалгаснаас 76'941 хүн ганцаараа амьдарч байхдаа нас барсан аж.
Хамгийн эмгэнэлтэй нь тэдний цогцсыг хэдий хугацааны дараа олсон тухай мэдээлэл юм. Тодруулбал, 22'222 хүн нас барснаасаа хойш найм ба түүнээс дээш хоногийн дараа, харин 7'148 хүнийг бүтэн сар гаруйн дараа нас барсныг нь олж мэджээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Хараа хяналтгүй, ганцаараа нас барсан хүмүүсийн 58'919 нь 65 ба түүнээс дээш насныхан аж. Мөн нийт тохиолдлын 80 гаруй хувийг эрэгтэйчүүдийн нас баралт эзэлсэн байна. Энэ нь ганцаараа амьдардаг ахимаг насны эрэгтэйчүүд нийгмийн харилцаанаас хөндийрөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон олон нийтийн халамжийн тогтолцооноос гадуур үлдэх хандлага гүнзгий байгааг харуулж байгаа аж.
Эдгээр статистик баримт Японы орон нутгийн захиргааг иргэдийнхээ амьдралын нөхцөл байдлыг тогтмол хянах шинэ арга туршихад хүргэжээ. Тухайлбал, ус, цахилгаан зэрэг хэрэглээний өөрчлөлтийг автоматаар мэдрэх төхөөрөмж суурилуулах, шуудан хүргэгчдээр дамжуулан ганцаараа амьдардаг хүмүүсийн биеийн байдлыг эргэж шалгах зэрэг арга хэмжээг туршиж эхэлсэн байна.








