Японы Ерөнхий сайд, эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүн 64 настай Санаэ Такаичи залуучуудын дунд санаанд оромгүй трэнд үүсгээд байна. Түүний энгийн, өдөр тутмын хэв маяг залуу үеийнхний анхаарлыг татаж, улмаар улс төрийн дэмжлэгт нь ч эерэгээр нөлөөлж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Сүүлийн өдрүүдэд Японы залуучууд Ерөнхий сайдын байнга хэрэглэдэг эд зүйлсийг нийгмийн сүлжээгээр түгээж, дуурайн худалдан авах хандлага эрс нэмэгджээ. Тэр дундаа Такаичигийн онцлог болсон даавуун цүнх залуусын дунд эрэлттэй бараа болж, богино хугацаанд “трэнд” болсон байна.
Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү залуусын дэмжлэг нь ирэх сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлж, Ерөнхий сайдын ялалтын боломжийг нэмэгдүүлж болзошгүй аж.













