Японы Окинава аралд нэгэн эмэгтэйг хөнөөсөн хэрэгт АНУ-ын тэнгисийн явган цэрэг сэжиглэгдсэнтэй холбогдуулан Токио Вашингтонд эсэргүүцэл илэрхийлэв.

Ням гарагт Японы Окинава мужид нэгэн эмэгтэйг дээрэмдэж, улмаар хөнөөсөн хэрэгт АНУ-ын тэнгисийн явган цэрэг сэжиглэгдэн баривчлагдсантай холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-ын талд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ.
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын түрүүчийн туслах 20 настай Девин Жейкоб Баллард нь бямба гарагт Японы өмнөд хэсгийн Окинава мужийн (арал ч гэдэг) нийслэл Наха хотын нэгэн зочид буудалд 39 настай Анна Ягийг хөнөөж, улмаар түүний түрийвч болон үүргэвчийг авч явсан хэрэгт сэжиглэгдэж байна.
гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар Баллард өөрт нь тулгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгдэлдээ:
Туйлын харгис, хэрцгий хэрэг гарсанд үнэхээр харамсалтай байна.
хэмээн дурджээ.
Тэрбээр мөн:
Японы Засгийн газар АНУ-ын талд эрс эсэргүүцэл илэрхийлж, мөрдөн шалгах ажиллагаанд дээд хэмжээгээр хамтарч ажиллахыг шаардсан байна. Түүнчлэн сахилга хариуцлагыг чангатгаж, ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлэхийг шаардсан.
гэжээ.
Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизуми үндэсний телевизийн NHK сувагт өгсөн ярилцлагадаа:
Ийм хэргийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би үүнд гүнээ эгдүүцэж байна.
хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын Элчин сайдын яам болон АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус уг хэрэгтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах ажиллагаанд Японы эрх баригчтай хамтран ажиллаж буйгаа мөн мэдэгджээ.
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусаас гаргасан мэдэгдэлд сэжигтэн нь Тэнгисийн явган цэргийн III экспедицийн хүчинд харьяалагддаг, Футэнма дахь Тэнгисийн явган цэргийн агаарын баазад байрладаг гэсэн байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хэрэгт сэжиглэгдэж байгаа Баллард одоогоор Японы эрх баригчдын хяналтад байгаа аж.
Тэнгисийн явган цэргийн корпус энэхүү ноцтой хэргийг маш анхааралтай авч үзэж байгаа бөгөөд тэнгисийн явган цэргийн алба хаагч бүр ёс зүйн болон зан үйлийн хамгийн өндөр стандартыг чанд мөрдөх ёстой.
гэж тус корпус мэдэгдсэн байна.
Японд байрладаг АНУ-ын 18'000 орчим тэнгисийн явган цэргийн ихэнх нь Окинава мужид төвлөрдөг. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 1972 он хүртэл Окинава АНУ-ын засаг захиргаанд харъяалагдаж байсан юм.
АНУ-ын цэргүүд Окинавад байрладаг нь олон жилийн турш тус арлын иргэдийн дургүйцлийг төрүүлсээр ирсэн. Дургүйцэх гол шалтгаануудад цэргийн нисэх онгоцны дуу чимээ, онгоцны осол, мөн АНУ-ын цэргийн алба хаагчдын гаргасан зөрчил, гэмт хэргийн асуудлууд багтдаг.
1995 онд АНУ-ын гурван цэргийн алба хаагч 12 настай Окинава охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан нь Окинава даяар өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж байсан юм.
Бямба гарагт болсон энэ удаагийн аллагын хэрэг нь Ерөнхий сайд Такаичигийн АНУ-ын тэнгисийн явган цэргийн зарим хүчийг Футэнмагийн ачаалал ихтэй агаарын баазаас Хэноко дахь харьцангуй алслагдсан шинэ байгууламж руу шилжүүлэх хүчин чармайлтад хүндрэл учруулж болзошгүй болгосон.
АНУ-ын цэргүүдийг Окинава мужаас бүрэн гаргахыг шаарддаг байр суурьтай хүмүүс ч байдаг.
Окинава нь Тайванийн хилээс ердөө 100 километрийн зайд оршдог бөгөөд БНХАУ цэргийн хүчээр түрэмгийлэх болзошгүй нөхцөл байдлыг тогтоон барих стратегийн хувьд Токио болон Вашингтоны аль алинд нь чухал байрлалд тооцогддог юм.
Тиймээс Окинава дахь АНУ-ын цэргийн баазууд нь Япон, АНУ-ын аюулгүй байдлын хамтын ажиллагааны чухал хэсэг хэвээр байгаа боловч орон нутгийн иргэдийн дунд АНУ-ын цэргийн оролцоог бууруулах шаардлага, эсэргүүцэл олон арван жилийн турш үргэлжилж байна.









